Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАНА


Densmaa 2019-02-11 12:02

Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх, мах, сүү, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний техник, технологийг сайжруулах шаардлага байна.

   Монгол Улсын Засгийн газраас баримталж буй эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлээ тэлэх бодлогын хүрээнд ГХЯ, ХХААХҮЯ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ онд сүү, сүүн бүтээгдэхүүн болон органик хүнсний экспортын шинэ бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход онцгой анхаарч ажиллахаар тохиролцов. Түүнчлэн мал эмнэлгийн тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх, мах, сүү, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний техник, технологийг сайжруулах шаардлага байгаа юм. Уулзалтын үр дүнгээр хоёр яам уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр тохиров.

Үзсэн: 1204

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна