Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Эрүүл биед Саруул ухаан оршино


Densmaa 2019-02-14 09:02

43 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний хэмжээний групп Витафит инвест.

   Эрүүл биед саруул ухаан оршдогийг хүн бүхэн мэднэ. Тэгэхээр саруул ухааныг тэтгэгч нь эрүүл бие юм. Харин эрүүл  чийрэг байхын үндэс нь эрүүл хүнс. Энэ бүгдийн төлөө үйлдвэрлэл үйлчилгээгээ чиглүүлж тодорхой зорилт тавин ажиллаж байгаа байгууллага бол “Витафит инвест” юм. 1997 онд ундаа шүүсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэж байсан энэ компани өнөөдөр Витафит групп болтлоо өргөжиж  50 шахам нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйлдвэрлэсэн бүтээгтэхүүн бүр нь эх орныхоо өнцөг булан бүрт хүрч хэрэглэгчдэд хэдийнээ танигдсан үндэсний тэргүүлэгч групп болтлоо өргөжжээ. Одоо та бүхнийг “Витафит инвест” компанийн  бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны дарга Дэлгэрмаатай уулзуулья.

Манай компани 1997 оноос хойш өдгөө 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх Вита нэртэй хийжүүлсэн ундаа, ард түмний ундаа болсон Мульт ундаа үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 43 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний хэмжээний групп болтлоо өргөжөөд байна. Түүхэн хугацаанд жил бүр техник технологийн шинэчлэлүүдийг хийж ирсэн. Үүний үр дүнд ард иргэдээ чанартай бүтээгдэхүүнээр хангах нөхцөл бололцоо бүрдсэн. Хамгийн сүүлд ХБНГУ-ын KNS компанийн техник технологи бүхий ариун орчинд хуванцар саванд жимсний шүүс, мөстэй цайг хүйтнээр савлах бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулаад байна. Үйлдвэрийн түүхий эдээ ихэвчлэн Европын улс орнуудаас авдаг. Тухайлбал Франц, Герман, Польш, Испани, Бразил, Грек зэрэг орнуудаас БНХАУ-аас алимны түүхий эдээ авдаг. Хятад улс нь дэлхийн алимны сайн чанраын түүхий эдийг нийлдэг учир мөн Польш, Германаас ч тодорхой хэмжээний алимны түүхий эдийг авч байна. Бид тухайн улс оронд хүрч жимс жимсгэнэ тариалдаг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж шууд нийлүүлэлт хийдэг болохоор чанартай, нөгөө талаар үнэ өртгийн боломжтой үнээр хэрэглэгчдэд хүрдэг сайн тал бий болдог юм. Компани өөрөө чацаргана тариалж ургацаа авахаас гадна Аньс, Нэрсийг Хөвсгөл аймгаас авч үйлдвэрийн боловсруулалтыг хийж эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Бидний гол нэрийн бүтээгдэхүүн гэвэл Мульт, Гоё сүүлд Сони, Зэрлэг жимсний брэндийг шинээр гаргаад байна.

   Монгол орон эрс тэс уур амьсгалтай тул жимс, жимсгэнэ ургаж гүйцэх богинохон хугацаатай. Ийм тул монголчууд гол төлөв байгальд зэрлэгээр ургадаг жимс жимсгэнийг зөвхөн өрх бүлийн хэрэгцээндээ нөөцөлж авдаг уламжлалтай. Харин ойрын жилүүдэд жимс жимсгэний аж ахуй олноор байгуулагдаж жимс жимсгэнийг хүнсэндээ хэрэглэх боломж харьцангуй нэмэгдэх болсон. Монгол орныхоо байгаль цаг уурт дасан зохицож ургадаг цөөн тооны жимс жимсгэнэ бий. Тэдгээрт чацаргана, хад, аньс, нэрс багтана. Энэ бүгдээс чацарганыг тарималжуулах технологи хөгжсөөр байна. Мөн монгол оронтой ижил төстэй уур амьсгал бүхий улс орнуудаас өөр олон төрлийн жимс жимсгэний модыг авч ирэн нутагшуулахаар туршиж байгаа нь ч үр дүнгээ ч өгч эхлээд байна. Цаашид төрөөс төрөл бүрийн жимс жимсгэнээр улс орныхоо дотоодын хэрэгцээг хангах зорилт дэвшүүлж байгаа. Үүний жишээ нь үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрийнхээ хэрэгцээний жимс жимсгэний тодорхой хэсгийг өөрсдөө тариалах бодлого барьдаг болсон нь энэ салбар цаашид бие даан хөгжих боломж харагдаж байна. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага ч өндөр болсон. Энэхүү хэрэгцээ шаардлагыг нь хангахын тулд Витафит инвест компани хэрхэн ажиллаж байгаа талаар зочныхоо яриаг үргэлжлүүлэн сонсоцгооё.

Манай компани 2009 оноос сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Богино хугацаанд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Хэрэглэгчдийн өглөө бүхний хэрэглээ болсон 3,5%-ийн өндөр тослогтой гэгддэг Өглөө сүү байна. Гурван жилийн өмнөөс Өлзий брэндийг бий болгосон. Үүнд сүү, тараг, зөөхий, масло, иогурт, сырок зэрэг олон нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж энэ төрлийн салбарт хүчээ үзэж байна. Үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах үүднээс хөдөө орон нутгийн 21 аймагт сүү хүлээн авах цэгийг бий болгож үйлдвэртээ татан авалтыг хийж байна. Мэдээж ямарч үйлдвэр үйлчилгээний байгууллагууд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлдэг ёсоор бид бүхэн ч мөн ялгаагүй тэднийхээ итгэлийг алдахгүйн төлөө чармайн ажиллаж байна. Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тавигдах дэлхийн чанар, стантарын шаардлагуудыг бүрэн ханган ажилладаг.

   Монголчууд юм бүхнийг их хэмжээгээр нөөцлөөд байх сонирхолгүй ард түмэн. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийг шинэ ахуйд нь хэрэглэх дур сонирхол, дадал зуршилтай. Хадгалах бол өөрийн гэсэн арга туршлагатай. Жимс жимсгэнийг хатааж эм бэлдмэлд ч ашигладаг уламжлалтай. Энэ мэт жимс жимсгэний талаар өргөн мэдлэгтэй монголчууд суурин соёл иргэншилд суралцах явцдаа ууж идэх зүйлдээ улам хянамгай болж хүнсний эрүүл аюулгүй, байгалийн цэвэр бүтээгдэхэнүүний шив шинэхэнийг нь сонгох хүсэл сонирхол давамгайлах болжээ. Тэр байтугай ямар үйлдвэрийн ямар бүтээгдэхүүн миний болон манай гэр бүлийн шаардлага, эрэлт хэрэгцээг хангаж чадах вэ гэдгээ ч мэдэх болсон. Хэрэглэгчдийн энэ мэт хүсэл шаардлагад нийцүүлэхийн тулд үйлдвэрлэгч компаниуд цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэл эрмэлзэлд хөтлөгдөх нь элбэг. Жишээ нь Витафит инвест компани гэхэд  гоё брэндийн бүх төрлийн шүүс нь жимс, жимсгэний 30% цэвэр шүүс агуулдаг, А, В6, В12, С витаминуудаар баялаг тоор, чангааз, лууван, олон төрлийн жимсний баяжмал бүхий жимсний шүүсээ өндөр температурт богино хугацаанд ариутган халуунаар нь савлаж мөн богино хугацаанд хөргөж жимс жимсгэний тэжээлэг чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрэглэгчдэд нийлүүлдэг байх жишээний. Ингэж уйгагүй эрэлхийлж хөдөлмөрлөсний үр дүнд хэрэглэгчдийнхээ итгэл таашаалыг хүртсэн шинэ төрлийн бүтээгдэхүүнтэй, бусад компанитай өрсөлдөх чадвар нь нэмэгдсэн таатай орчин бүрдэж байгаа юм.

  Хүнс үйлдвэрлэгчид орлогын хойноос хөөцөлдөх байдлаас ангижирсаар байна. Хүнсний бүтээгдэхүүнд байх чихэр, давсны стандартыг мөрдөх, ханасан болон транс тосны агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлаж түүнийг төрөл бүрийн жимс жимсгэнээр баяжуулах үүднээс энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэж, тогтмол хэрэглээг ард иргэдийн дунд бий болгох ажил шат шатаар ахисаар байна. Энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ ханш ч зах зээл дээр тогтвортой байгаа нь давуу тал болсон. Ийнхүү эрүүл биетэй, саруул ухаантай монгол хүн байхад Витафит инвест компанийн оруулж байгаа хувь нэмэр их ээ.

Үзсэн: 1435

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна