Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзлаа


Densmaa 2019-02-15 12:02

Цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана.

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг нар МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оноос хойш манай зээлжих зэрэглэл хоёр дахин нэмэгдсэн. Энэ бол улсын эдийн засгийн тогтвортой байгаагийн илэрхийллээс гадна аж ахуйн нэгжүүд гаднаас зээл авах боломжийг бүрдүүлж байгаа. Засгийн газар өнгөрсөн 2018 онд гадаадаас өр, зээл авсангүй, өндөр хүүтэй бонд аваагүй. Өөрсдийнхөө дотоод боломжоо ашиглаж ажилласан. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дээшилснээр МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа хүсэлт тодорхой хэмжээгээр биелэх боломж бүрдсэн. Цаашдаа бид цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана”  гэлээ.

Үзсэн: 1227

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна