Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-05-2024
монгол

Шинэ мэдээ

Япон улсын тусламжаар Мянгад сум нарны цахилгаан станцтай болно


Densmaa 2019-02-15 12:02

LOOP ХХК нь Япон улсдаа 2011 оноос хойш нийтдээ 250 МВТ-ын 2000 гаруй нарны цахилгаан станцыг барьж байгуулжээ

   Ховд аймгийн Мянгад суманд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 10МВТ-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулахаар боллоо. Үүнээс гадна тус суманд Япон улсын хөрөнгө оруулалтаар 10МВТ-ын хүчин чадал бүхий Нарны цахилгаан станцыг барьж байгуулахаар судалгааны ажлаа хийж эхлээд байна. Японы талын төлөөллүүдийг Ховд аймгийн Засаг даргын орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар хүлээн авч уулзан сэргээгдэх эрчим хүчний шинэ бүтээн байгуулалтын ажлыг аймаг, сум орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Үзсэн: 1171

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • LOOP ХХК -ны төлөөлөгч нартай холбоо барих и-мэйл болон утасны дугаар байвал өгч тус болно уу