Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-05-2024
монгол

Шинэ мэдээ

МЮНХЕНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГА ХУРАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ


Densmaa 2019-02-18 12:02

56 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хурал 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Мюнхен хотноо болж буй 55 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцлоо. Бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Гадаад харилцааны Дэд сайд Нийлс Аннентэй уулзаж, МАББХ-ын талаар болон Зүүн Азийн бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудал, хоёр улсын харилцааны талаар ярилцав. МАББХ-ын тэргүүн, Элчин сайд В.Ишингэр хурлыг хааж хэлсэн үгэндээ оролцогч талууд олон улсын харилцааны түвшинд ярилцаж шийдвэрлэх тулгамдсан нэн амаргүй асуудлууд, нөхцөл байдал үүсээд байгааг хүлээн зөвшөөрч байна. Мөн олон улсын хууль тогтоомжийг эрх мэдэлтнүүдийн үзэмж, сонирхолд нийцүүлэн ашигладаггүй, харин энгийн иргэдийн эрх ашгийн манаанд үйлчлүүлэх чиглэлээр хэрэглэдэг соёлыг нэвтрүүлэхийн чухлыг цохон тэмдэглэв.

Үзсэн: 1217

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна