Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР “ТОРГОНЫ ЗАМЫГ ДЭМЖИХ БҮЛЭГ”-ИЙН УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ


Densmaa 2019-02-22 11:02

Монгол Улс нь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийг үүсгэн байгуулагч 17 гишүүний нэг юм.

   Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 18 дахь хуралдаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус Ассамблейн дэргэдэх “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн 4 дэх уулзалтанд оролцов. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ үеэр Торгоны замын хүрээний хамтын ажиллагааг хэлэлцэхдээ БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгатай уялдуулж, тус улсын холбогдох төлөөллийг зөвлөлдөх зорилгоор урьж оролцуулж байвал оновчтой байж болохыг тэмдэглэв. Мөн Торгоны замын дагуух улс орнуудын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг эрчимжүүлэхийн тулд тэдгээрийн хил, гааль, мэргэжлийн хяналт, шалгалтын дүрэм журам, стандарт, шаардлагуудыг уялдуулж, хялбаршуулан хөнгөвчлөх саналыг тус тус дэвшүүлэв. Ийм хялбаршуулалтыг ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх гэрээний дагуу дэлхийн түвшинд бүгд хэрэгжүүлэх учиртайг харгалзан олон улсын хуулийн эрх зүйн энэхүү суурийг ашиглан ийм уялдуулсан захиргааны дүрэм журмын жигд хөнгөвчлөлтийг хийвэл дэлхийн худалдаанд үлгэр дууриал болохуйц маш тодорхой дэвшилтэт алхам болох юм гэдгийг онцлов.  “Торгоны замыг дэмжих бүлэг” нь 2017 онд Минск хотод болсон Парламентын Ассамблейн ээлжит чуулганы үеэр санаа нэгт орнуудын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан ба өдгөө 24 гишүүнтэй болж өргөжөөд байна. Монгол Улс нь тус бүлгийг үүсгэн байгуулагч 17 гишүүний нэг юм.

Үзсэн: 844

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна