Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Улаанбаатарын Ардчиллын форум-2019” олон улсын зөвлөлдөх уулзалт


Densmaa 2019-02-27 11:02

энэхүү форумд таван тивийн төлөөлөл болсон 100 гаруй төлөөлөгч оролцож байна

       “Улаанбаатарын Ардчиллын форум-2019” олон улсын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Энхтайван, хүний эрх болон ардчиллыг хангах бүсийн хэмжээний зөвлөлдөх уулзалт энэ удаа “Ази дахь энхтайванч, шударга, оролцооны нийгмийн төлөө” сэдвийн дор болж байгаа юм. БНСУ-тай хамтран ажиллах хүрээнд Ардчиллын хамтын нийгэмлэгийн байнгын нарийн бичгийн дарга, Азийн ардчиллын сүлжээ, Азийн хөгжлийн холбооноос хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн Улаанбаатарын Ардчиллын форум нь Ази тивд ардчиллыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, идэвх чухлыг онцлон Азид ардчиллын сүлжээг бий болгох асуудлыг хөндөнө. Гурван өдөр хуралдах олон улсын энэхүү форумд таван тивийн төлөөлөл болсон 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

Форумд Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар оролцов. Тэд форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газрын хувьд 2015 оны зургадугаар сард зохион байгуулсан Азийн Сайд нарын уулзалтаас Азийн ардчиллыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн сүлжээг бий болох үзэл санааг гаргаж, Ардчиллын хамтын нийгэмлэгийн даргалагч байсны хувьд Улаанбаатарын Ардчиллын форум нь тун чухал уулзалт гэдгийг онцолж, үүнийг Монголын Засгийн газраас дэмжиж буйг илэрхийлсэн юм. Монгол Улсын хувьд, Засгийн газраас 2005 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтын есдүгээр болох “Хүний эрхийг бэхжүүлж, ардчилсан засаглалыг дэмжих” зорилт нь одоогийн Тогтвортой хөгжлийн зорилтын “Энхтайван, шударга ёсыг цогцлоох”-ын үүсэл гэдгийг онцлон авч үзэж буйг форумын үеэр илэрхийлж байв. “Улаанбаатарын Ардчиллын форум-2019” нь олон улсын хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

 

Үзсэн: 6146

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (1681)