Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Академич хэргэм хүртээв


Densmaa 2019-02-28 10:02

Сайн нийгэм, өндөр хөгжлийн үндэс зөвхөн эрдэм шинжилгээ, эрдэмтдийн судалгаанд байдаг

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлиг гаргаж,  Монгол Улсын ШУА-ийн Их чуулганаас сонгогдсон эрдэмтдэд Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд академич хэргэм хүртээв. Монгол Улсын ШУА-ийн өргөн мэдүүлснээр дээрх нэр бүхий эрдэмтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээж, үг хэлэхдээ, “Сайн нийгэм, өндөр хөгжлийн үндэс зөвхөн эрдэм шинжилгээ, эрдэмтдийн судалгаанд байдаг. Өнөөдөр хими, химийн технологигүй, инновацигүй, анагаах ухааны судалгаагүй эрүүл монгол хүн буй болохгүй, од эрхэс, геологийн цогц судалгаагүйгээр зөв уул уурхай хөгжихгүй, түүх соёлгүйгээр үнэ цэнэтэй Монгол Улсыг буй болгохгүй, техник технологийн зөв шийдэлгүйгээр орчин үеийн өндөр технологи эзэмшиж чадахгүй. Тэгвэл өнөөдөр академич хэргэм олгож буй эрдэмтэн судлаачид маань өөр, өөрийн судалгаа шинжилгээг дээрх олон чиглэлийг зөв хөгжүүлэх үндсэн судалгааг нөр их хөдөлмөрөөрөө хийсэн. Цаашид ч та бүхний эрдэм судлалын үр өгөөж Монгол Улсын хөгжил дэвшилд асар чухал юм.  Харин төр засаг аливаа ажил бүрээ эрдэм судалгааны зөв үр дүнд тулгуурлан, эрдэмтэн судлаачдаа өргөнөөр ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Ингэж байж улс орноо зөв, богино хугацаанд хөгжүүлж чадах учир эрдэмтдийг төлөөлүүлэн энэ хүндэт шагналыг гардуулан өгч байна. Эрдэм судлал улам бүр өргөжих болтугай” гэлээ.

Үзсэн: 852

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна