Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил"


Densmaa 2019-03-01 10:03

Өмнөговь аймагт ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулах, хүлэмжийн аж ахуйг илүү хөгжүүлж орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллахыг онцоллоо

       ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Өмнөговь аймагт ажиллаж байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд сайдтай уулзаж сум орон нутагтаа тулгамдсан асуудлыг танилцууллаа. Өмнөговь аймаг 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласантай холбогдуулан сум орон нутгийн удирдлагууд газар тариаланг хөгжүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа мал эмнэлгийн байгууллагад хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг шийдэж өгөхийг хүслээ.  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бүх зүйл дээр дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Өмнөговь аймагт ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулах, хүлэмжийн аж ахуйг илүү хөгжүүлж орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллахыг онцоллоо.

Үзсэн: 1030

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна