Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

2020 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо


Densmaa 2019-03-01 10:03

Манай улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудаас хамгийн анх Кувейт улстай дипломат харилцаа тогтоосон

      Кувейт улс тусгаар тогтносны 58 жил, чөлөөлөгдсөний 28 жилийн ойн баярыг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотноо ёслон тэмдэглэв. Монгол Улс, Кувейт улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон юм. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Манай улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудаас хамгийн анх Кувейт улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2020 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо. Энэ хүрээнд, бид тодорхой ажлуудыг эртнээс төлөвлөж эхлээд байгаа. Манай хоёр орны улс төрийн  харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд дээд түвшний харилцан айлчлал тогтмолжоод байна. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан манай улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөнгөлөлттэй зээл өгч, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт буцалтгүй тусламж олгосонд Монголын ард түмэн талархаж байдаг. Энэ бол манай хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны нэг тод илрэл юм” гэлээ.

Үзсэн: 1073

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна