Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Нэг сум-нэг бахархал" аян


Densmaa 2019-03-04 11:03

Завхан аймгийн 24 сумаас 11 сум өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг зарлаад байна

        Завханы Дөрвөлжин сум “Нэг сум-нэг бахархал аян”-д чацарганы тос, цэвэр шүүсийг өөрийн брэнд бүтээгдэхүүн хэмээн зарлажээ. Өнөөдрийн байдлаар тус сум байгалийн зэрлэг “Хар бут”-ны чацарганыг үйлдвэрийн аргаар боловсруулж тос,  өтгөрүүлсэн шүүсийг туршилтаар үйлдвэрлэж байна. Аяны үр дүнд орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанарын шаардлага хангасан шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, улмаар ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл багасах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэл бий болох зэрэг олон давуу тал бий болно хэмээн аяныг зохион байгуулагчид хэллээ. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн 24 сумаас 11 сум өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг зарлаад байна. Тухайлбал Идэр сумын монгол гутал, Их-Уул сумын мод модон бүтээгдэхүүн, Отгон сумын зүү ороож оёсон уран хатгамлын бүтээлүүд, Ургамал сумын суль сульхирын гурил, Сантмаргаз сумын Дэвтээр нуурын бор давс, Сонгино сумын ургамлын цай, хийцтэй хатаасан цай гэх мэт бүтээгдэхүүнийг өөрийн брэнд хэмээн зарлалаа.

Үзсэн: 1063

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна