Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Чех улсад айлчлав


Densmaa 2019-03-05 11:03

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Марта Новаковагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

    Айлчлалын хүрээнд Ц.Даваасүрэн сайд БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Марта Новаковатай албан ёсны уулзалт хийж, сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станцын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийллээ. Мөн цаашид эрчим хүчний зохистой эх үүсвэрийг бүрдүүлэх, эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцсон байна. Айлчлалын үеэр Монголын төлөөлөгчид ухаалаг цахилгаан тоолуур, алсын зайнаас удирдах, орчин үеийн хэмжих системийг “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-д нэвтрүүлж байгаа Чехийн “ZPA Smart energy” компанийн ажилтай танилцсан байна. Түүнчлэн Эльба голд байрлах Лес Краловствигийн усан цахилгаан станцын ажилтай танилцаж, эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах, жижиг болон дунд чадлын усан цахилгаан станц байгуулах нөөц боломжийн талаар ярилцжээ.

Үзсэн: 1088

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна