Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

“ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” сэдэвт Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал болж байна


Densmaa 2019-03-11 11:03

Монгол-Япон судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус хурал 3 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

     БСШУСЯ, Төсөл хэрэгжүүлэх нэгж, МУИС, ШУТИС хамтран Монгол, Японы их сургуулиудын судлаачдын хамтарсан судалгааны ач холбогдлыг нийгэмд таниулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” сэдэвт Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурлыг  03 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус хуралд шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгжийн төлөөлөл болон Японы 40 гаруй доктор, профессор, судлаачид оролцож, хамтарсан судалгааны талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 5 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг сайжруулах зорилготой тус төсөл Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрүүд, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах хүний нөөцийг бэлтгэх, чадавхыг сайжруулах зорилготой Хамтарсан судалгааны 20 баг Япон Улсын их сургуулиудтай судалгааны тэргүүлэх 8 чиглэлээр судалгааны ажлыг хамтран хийж, туршлага солилцон ажиллаж байна.

Дашрамд дурьдахад, төслийн хүрээнд 1000 хүнийг Япон Улсад инженер, технологийн чиглэлээр сургахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 400 гаруй багш, судлаач, оюутнууд Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаад байгаа аж.

Үзсэн: 918

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна