Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын АНДЭЗНК-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны VI хуралдаан болж байна


Densmaa 2019-03-14 11:03

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны VI хуралдаан энэ сарын 13-15-нд Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо болж байна.

    Тус хуралдаанд Монгол Улсаас АНДЭЗНК-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Хоёр жил тутам болдог тус хорооны хуралдаанаар Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын 2018, 2019 оны тайланг хэлэлцлээ. Түүнчлэн, Бүс нутгийн улс орнуудаас худалдаа, хөрөнгө оруулалтын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, тэдгээрийн үр нөлөө, Тогтвортой хөгжлийн  хүрээн дэх тарифын бус арга хэмжээ, Хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх, Нэн буурай хөгжилтэй орнуудын цахим худалдааг дэмжих, Тогтвортой хөгжилд бизнесийн аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангахтай холбоотой асуудлууд болон АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганд оруулах тогтоолын төслийг тус тус хэлэлцэж байгаа юм. Хуралдааны ерөнхий хэлэлцүүлгийн үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд Монгол Улсын Засгийн газраас худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй бодлого, цаашдын зорилтын талаар илтгэл тавьсан байна.

Үзсэн: 1164

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна