Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Монголын их сургуулиуд дэлхийд


Densmaa 2019-03-15 12:03

дэлхий даяар тардаг “QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019”-д МУИС, ШУТИС, МУБИС, СУИС-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хэвлэгдлээ

     Монголын их сургуулиуд дэлхийд танигдаж, өрсөлдөх үүд нээгдлээ. Өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлэн МУИС-иас санаачлан дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ бүс нутгаар нь эрэмбэлдэг дэлхийн шилдэг байгууллага болох QS байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Тус ажлын үр дүн гарч, дэлхий даяар тардаг “QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019”-д МУИС, ШУТИС, МУБИС, СУИС-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хэвлэгдлээ. Энэхүү хэвлэмэл бүтээгдэхүүн нь дэлхий даяарх дээд боловсролын мэргэжилтнүүдэд хүрч, их сургуулиудын амжилт, туршлага, хөгжил дэвшлийг танилцуулдаг. Цахим хувилбарыг дэлхий даяар 250 мянган эрдэмтэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын удирдлагууд үздэг. Түүнчлэн QS байгууллагаас эрхлэн гаргадаг QS-Showcase сэтгүүлийн 2019 оны шинэ дугаар ирэх сард хэвлэгдэх бөгөөд тус сэтгүүлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатарын тусгай ярилцлага нийтлэгдэх юм. 

Үзсэн: 1060

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна