Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг, эхийн үүрэг, хариуцлага”


Densmaa 2019-03-18 02:03

Манай улс 895 орчим мянган гэр бүлтэй. Өнгөрсөн онд “Гэр бүлийн асуудал, хэрэгцээ, үйлчилгээний хувилбар” судалгаа явуулсан.

       Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг, эхийн үүрэг, хариуцлага” сэдэвт зөвлөгөөн боллоо. ​Зөвлөгөөнөөр төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, угийн бичиг хөтлөхийн ач тусын талаар зөвлөлдсөн юм. ​УИХ-ын намрын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. ​Төсөл батлагдсанаар гэр бүл салалт буурч, хүүхэд хамгаалал сайжрах, гэр бүлийн боловсролыг бүх шатанд олгох, энэ чиглэлээр тасралтгүй сургалт явуулах зэрэг эерэг орчин бүрдэх юм. 

         Манай улс 895 орчим мянган гэр бүлтэй. Өнгөрсөн онд “Гэр бүлийн асуудал, хэрэгцээ, үйлчилгээний хувилбар” судалгаа явуулсан байна. Ингэхэд гэр бүлийн үнэт зүйлд эрүүл мэнд чухал гэж 82,7 хувь нь 77 хувь нь үр хүүхэд, 37,9 хувь нь гэр бүлийн амар амгалан, бат бөх байдал, 26,6 хувь нь боловсрол гэж үздэгээ илэрхийлсэн байна.

Үзсэн: 1600

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна