Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Япон Улсад суралцах 98 оюутан “БАТЛАМЖ” гардан авлаа


Densmaa 2019-03-19 11:03

Батламж гардан авсан 98 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2,5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байгаа юм

      “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр Япон Улсад суралцах 98 оюутан “БАТЛАМЖ” гардан авлаа. Үүнээс Коосэнд 30, Бакалаврын хамтарсан хөлбөрөөр 52, Магистр, Докторт 16 оюутан тус тус суралцах бөгөөд оюутнууд энэ сарын сүүлээр Япон Улсыг зорино. Батламж гардан авсан 98 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2,5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байгаа юм. Боловсролын салбарт анх удаа инженерчлэлийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа тус төсөлд Монгол талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Япон талаас ЖАЙКА олон улсын байгууллага, Японы их, дээд сургуулиудын консорциум, Коосэн нийгэмлэг, Хамтарсан судалгаанд оролцох 40 гаруй их сургуулиуд хамтран ажилладаг.

Үзсэн: 923

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна