Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Газар хөдлөлтийн тусгай тоноглолтой төхөөрөмж


Densmaa 2019-03-21 10:03

Энэхүү газар хөдлөлтийн биеэр, мэдрэх төхөөрөмжийг хүлээн авснаар, хүүхэд багачууд, ард иргэдэд газар хөдлөх аюул эрсдэлийг таниулахад чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй ажил болж байна

    "Газар хөдлөхийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх өдөр" тохиож байгаатай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд 3-12 баллын газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж бүхий сургалтын танхимыг нээлээ. ОБЕГ, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд МУЗН, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ хамтран газар хөдлөлтийн тусгай тоноглолтой дээрх төхөөрөмжийг суурилуулж, хүлээлгэн өгсөн юм. “Энэхүү газар хөдлөлтийн биеэр, мэдрэх төхөөрөмжийг хүлээн авснаар, хүүхэд багачууд, ард иргэдэд газар хөдлөх аюул эрсдэлийг таниулахад чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй ажил болж байна гэж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танхимын нээлтийн үеэр хэллээ. Улаанбаатар хотын ойр орчимд байрлах хэд хэдэн идэвхтэй хагарлууд байгаа бөгөөд идэвхжил нь буурахгүй байгааг судалгаагаар тогтоосон. Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 37 542 удаа газар хөдлөлсөн байна. Үүнээс 1 354 удаа 3-4 баллын хүчтэй, таван удаа 5 баллын хүчтэй газар хөдөлжээ. Монгол орны нутаг дэвсгэр, ялангуяа хил орчмын бүс нутагт өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 16-ны хооронд нийт 42 046 удаа газар хөдөлжээ. Зөвхөн оны эхний гурван сарын байдлаар, 261 удаа газар хөдөлсөн, 17 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байжээ.

Үзсэн: 968

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Hmm iѕ ɑnyone eⅼse encountering problеms with the images on this blog loading? I'm trүing to determine if itѕ a pгoblem on my end or if it's the blog. Any responses woսld be greatly appreciated. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.com