Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол дахь Ротаричууд “Ротарийн Өдөрлөг”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.


Densmaa 2019-03-22 11:03

өдгөө 16 Ротари клуб Монголын хөгжил, хүн амын эрүүл мэнд, боловсролд нийт 9.8 сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг амжилттай зохион байгуулжээ.

    “Хөгжлийн төлөөх түншлэл” уриатайгаар Монгол дахь Ротаричууд “Ротарийн Өдөрлөг”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхийд 1,2 сая гишүүнтэй, Монголд 1,000 гаруй гишүүнтэй Ротари хүмүүнлэгийн байгууллага нь эх хүүхдийн эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, цэвэр усны хангамж, эдийн засгийн хөгжил, залуучуудын хөгжил, боловсролын салбарт 114 жил хувь нэмрээ оруулсан байна. Монгол Улсад Ротари хөдөлгөөн 24 жилийн өмнө үүсгэн байгуулагдаж, өдгөө 16 Ротари клуб Монголын хөгжил, хүн амын эрүүл мэнд, боловсролд нийт 9.8 сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг амжилттай зохион байгуулжээ. Тухайлбал “Хүүхдийн зүрх” төслөөр 400 гаруй хүүхдийг гадаадад мэс засалд хамруулснаас тус өдөрлөгт төлөөлөл болон 10 гаруй хүүхэд инээмсэглэл дүүрэн хүрэлцэн ирсэн билээ. “Хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд НҮБ-ын Суурин Төлөөлөгч хатагтай Биата Транкманн Монгол дахь Ротаричуудад мэндчилгээ дэвшүүлсэн нь Монгол дахь НҮБ, Монголын Ротаритай хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан чухал явдал болов.

 

Үзсэн: 1031

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна