Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-05-2024
монгол

Шинэ мэдээ

Цэргийн наадам болно


Densmaa 2019-03-29 11:03

Одоогийн байдлаар 13 улсын 104 баг өрсөлдөхөө мэдүүлсэн байна

    Монгол Улсад наймдугаар сард зохион байгуулах "Аравт" морин цэргийн уралдааны төлөвлөлтийн баг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн танхимд р хуралдав. Тавдахь жилдээ зохиож буй “Олон улсын цэргийн наадам-2019”-ын хүрээнд 32 уралдаан болох бөгөөд энэ жил Монгол Улс зохион байгуулагчаар оролцох аж. Тус наадмын нэг хэсэг болох морин цэргийн уралдааныг "Аравт" нэртэйгээр анх удаа зохион байгуулж байна. Жилээс жилд нэр хүнд, хамрах хүрээ нь өргөжиж буй тус наадамд одоогийн байдлаар 13 улсын 104 баг өрсөлдөхөө мэдүүлсэн байна. Өмнөх наадмуудад манай цэргийн алба хаагчид “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” уралдаанд амжилттай оролцож, амжилтаа ахиулсаар ирсэн юм.

Үзсэн: 919

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна