Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа.


Densmaa 2019-04-01 11:04

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна гэлээ.

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байна гээд энэ онд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болон хамтарсан хүндэтгэлийн ёслолууд зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дуулгав. Тухайлбал, Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчлана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн энэхүү түүхэн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна гэлээ. Элчин сайд И.К.Азизов, "Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн жилд 1,8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн амжилт. Түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь өнгөрсөн жилд 25.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хамгийн их үзүүлэлт" хэмээв.

 

Үзсэн: 1163

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (98)