Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Майкл С.Клечески Ховд аймагт ажиллалаа.


Densmaa 2019-04-01 11:04

Цаашид орон нутагт ажиллах сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, оюутан, сурагчдын хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, бизнесийн харилцааг өргөжүүлэх зэрэгт анхаарч ажиллахаар боллоо

      АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески энэ сарын 27-29-ний өдөр Ховд аймагт ажиллалаа. Элчин сайд аймгийн удирдах ажилтнуудтай уулзаж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл авч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Талууд хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Ховд аймаг дахь Америкийн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын дэмжлэг, ач холбогдлын талаар ярилцлаа. Цаашид орон нутагт ажиллах сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, оюутан, сурагчдын хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, эдийн засаг, бизнесийн  харилцааг өргөжүүлэх зэрэгт  анхаарч  ажиллахаар боллоо. 

Үзсэн: 879

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (101)