Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Сайд Д.Цогтбаатар БНХАУ-д айлчилж байна


Densmaa 2019-04-02 12:04

Гадаад хэргийн сайд Ван И төлөөлөгчдөд зориулж тусгай үйл ажиллагааг “Хааны ордон”-д зохион байгуулж хүндэтгэл илэрхийлэв

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньд бараалхав. Уулзалтаар талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ онд тохиож буй хоёр орон Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ойг тэмдэглэх, бүс нутгийн интеграцчиллын хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов. БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын албан ёсны айлчлалд өндөр ач холбогдол өгч, төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүслээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төлөөлөгчдөд зориулж тусгай үйл ажиллагааг “Хааны ордон”-д зохион байгуулж хүндэтгэл илэрхийлэв.

Үзсэн: 1269

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (100)