Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Зүүн Азийн Хот болон Нийгмийн Салбар хариуцсан дарга ноён Сангэй Пенжортойг хүлээн авч уулзлаа


Densmaa 2019-04-04 10:04

Азийн хөгжлийн банк өнөөгийн байдлаар нийт 132.55 сая ам.долларын тусламж үзүүлээд байна

     Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Хот болон Нийгмийн Салбар хариуцсан дарга ноён Сангэй Пенжортойг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төслүүдийн хэрэгжилт, шинэ төсөл, хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцов. Азийн хөгжлийн банк 1993 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчлөн шинэчлэхэд техникийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж ирсэн. Өнөөгийн байдлаар нийт 132.55 сая ам.долларын тусламж үзүүлээд байна. Тухайлбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, санхүүжилт, эрүүл мэндийн даатгал болон эмийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн мэдээллийн технологи, хүний нөөцийг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Үзсэн: 899

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна