Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Тусгаар тогтнол” шүлгийг Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө, жанжин Д.Сүхбаатарын талбайд уншлаа


Densmaa 2019-04-05 10:04

"Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн бүрд олддоггүй эрхэм нандин боломж”

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө, жанжин Д.Сүхбаатарын талбайд улаан, цэнхэр хувцас алаглуулан өмссөн хүүхдүүдийн хамт "Тусгаар тогтнол" шүлгийг уншлаа.  Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлалын дагуу энэхүү ёслол болов.  Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар өнгөрсөн жил анх удаа 3333 сурагч Монголын газрын газрын зургийн хэлбэрийг дууриалган зогсож энэ шүлгийг  уншиж байсан. Харин энэ жил Баянзүрх дүүргийн 92 дугаар  сургуулийн 2222 сурагч монгол төрийн далбааны хэлбэртэй зогссон юм. “Тусгаар тогтнол хэмээх гүн утга, өргөн агуулгатай үг. Та бидний олон мянган жилийн түүх, соёл уламжлал, язгуур сэтгэлгээ, газар нутаг, хил хязгаар, баатарлаг тэмцэл, ололт амжилт, алдаа оноог шингээж байдаг. Тусгаар тогтнол хэмээх энэ үгэнд эх оронч өвгөд дээдсийн халуун амь, чин сэтгэл, хүсэл тэмүүлэл шингэж, бидний Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй бүтнээрээ багтсан байдаг. Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн бүрд олддоггүй эрхэм нандин боломж” гэж МУ-ын ерөнхийлөгч хүүхэд багачуудад хэлсэн юм.

Үзсэн: 1020

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна