Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-04-2024
монгол

Шинэ мэдээ

Фейсбүүк компаниас Монгол Улсад “Тоон бичиг үсэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна


Densmaa 2019-04-08 11:04

Харвардын их сургуультай хамтран бэлтгэсэн энэхүү хөтөлбөрөө Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг хийнэ

     БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Фейсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал Жорж Ченийг хүлээн авч уулзлаа. Фейсбүүк компаниас Монгол Улсад “Тоон бичиг үсэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа тухайгаа ноён Жорж Чен танилцууллаа. Тэрээр, хуурамч мэдээллээс хамгаалахын тулд 100 хуурамч хаягийг устгалаа гэхэд дахин тэр хэмжээний хуурамч хаяг бий болдог. Тиймээс алсын хараатай зөв шийдэл нь олон нийтэд цахим орчны зөв хэрэглээг сурталчлан заах юм. Монголд хэрэгжүүлэх тоон бичиг үсэг хөтөлбөр ийм зорилготой гэлээ. Харвардын их сургуультай хамтран бэлтгэсэн энэхүү хөтөлбөрөө Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг хийгээд байгаа аж.  Мөн технологийн дэвшлийг ашиглан сургалтыг илүү сонирхолтой болгоход чиглэсэн арга хэмжээг Фейсбүүк компани хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд сургуулиудад бодит дүрслэл мэдрэмжийг төрүүлэх төхөөрөмж хандивлах боломжтой гэлээ.

Үзсэн: 921

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна