Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Халх гол-80 жил


Densmaa 2019-04-15 10:04

Халх голын байлдаан зөвхөн эрчүүдийнх байсангүй. Эмэгтэйчүүд, тэр дундаа охид ч оролцсон баатарлаг түүхийг Дорнод аймгийн Баяндун сумын 16 буриад охин бүтээжээ.

     Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн түүхэн ой өнөө жил тохионо. Халх голын байлдаан зөвхөн эрчүүдийнх байсангүй. Эмэгтэйчүүд, тэр дундаа охид ч оролцсон баатарлаг түүхийг Дорнод аймгийн Баяндун сумын 16 буриад охин бүтээжээ. Охидын бага нь 14-хөн настай байсан бөгөөд Баянтүмэний цэргийн эмнэлэгт сувилагч, индүүчин, цагаан хэрэглэл угаагч, тогооч зэрэг ажил хийсэн байна. Баяндунгийн 16 эмэгтэйгээс өдгөө цор ганц нь л энх тунх байгаа бөгөөд тэр түүхийн амьд гэрч нь эдүгээ 95 настай, Цэрэнгийн Чимэдцэрэн юм. Тэрээр, "Би тэр үед 15 настай байсан. Үхэр тэргэнд суугаад, морин өртөөгөөр явсан. Биднийг сумын иргэд үдэж өгч байсныг тодхон санаж байна” гэв. Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэхэд түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол оршиж буй юм. Энэхүү түүхэн ойг хамтран тэмдэглэх хүрээнд Дорнод аймгийн Халхголыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Үзсэн: 1846

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна