Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол улсын хаан VIII Богд Жазандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой


Densmaa 2019-04-15 10:04

“Наймдугаар Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослон баригч хаан хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна

     Үндэсний эрх чөлөөний удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд орон даяар тэмдэглэнэ. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол төрийн хаан сууринд заларсан, төр шашныг хослон баригч, наймдугаар Богд Жавзандамба хутагт өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүний гавьяаг мөнхжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх, кино бүтээх зэрэг арга хэмжээг зохион байгуулахыг ард иргэд, албан байгууллага бүрд уриалсан юм. Монгол Улсын Үндэсний номын сан Монгол улсын хаан VIII Богд Жазандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Наймдугаар Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослон баригч хаан хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар болжээ.

Үзсэн: 1149

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна