Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол хүүхдүүд хүний амь аварчээ


Densmaa 2019-04-22 11:04

Ерөнхийлөгчийн зарлигаар Буянжаргалын Жаргалмаа, Бахадын Ариун-Учрал, Бат-Очирын Лхагвадорж нарыг Шударга журам медалиар шагнажээ.

    Ерөнхийлөгчийн зарлигаар Буянжаргалын Жаргалмаа, Бахадын Ариун-Учрал, Бат-Очирын Лхагвадорж нарыг Шударга журам медалиар шагнажээ. АНУ-ын Калифорни мужийн Аламеда хотод болсон золгүй явдлын үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө иргэнийхээ үүргээ нэр төртэй биелүүлснийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 42 дугаар тоот Төрийн одон медалиар шагнасан байна. Төрийн одон медалиар шагнагдсан Аламеда хотод оршин суугаа дунд сургуулийн сурагчдад Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал, Бэй Ариагийн Монголчуудын холбооны тэргүүн Ц.Батсоёмбо нар баяр хүргэж, амжилт хүслээ.

Үзсэн: 931

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна