Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Энэ онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын талаар ярилцав.


Densmaa 2019-04-23 11:04

Ойг тэмдэглэх нь Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой юм

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Энх-Амгалан ОХУ-ын “Ялалтын төлөө гал” залуучуудын экспедицийн зохион байгуулах хорооны гишүүн Н.С.Петров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар энэ онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын талаар ярилцав. Тэрбээр, “Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаа. Халх голын ялалтын түүхэн 80 жилийн ойн хүрээнд хоёр тал хүчин чармайлт гарган ажиллаж байгаад баяртай байна. Энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргах ажлууд эхэлсэн. Энэхүү ойг тэмдэглэх нь Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой юм" гэлээ. ОХУ-ын “Ялалтын төлөө гал” залуучуудын экспедицийн зохион байгуулах хорооны гишүүн Н.С.Петров ойн хүрээнд Монгол-Оросын оюутан, залуучуудын хамтарсан тав дахь удаагийн тойрон аялалыг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Халх гол гэсэн маршрутаар зохион байгуулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ахмад дайчид, оюутан залуус хамтран ногоон төгөл байгуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажил өрнүүлэхээр төлөвлөснөө танилцуулав.

Үзсэн: 977

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна