Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын архивуудаас Монгол Улстай холбогдох түүхийг судалсан


Densmaa 2019-04-23 11:04

Монголын хаад ноёд, ард түмэнтэй найрсаг харилцаа тогтоох бодлого баримталж анхаарлаа хандуулж байжээ

   “Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримт цуглуулга” олон улсын хурлаар монголчуудын түүхтэй холбоотой архивын баримт бичиг, судалгааны өвтэй танилцах боломж олон улсын монголч эрдэмтдэд олддог. Энэ тухай ОХУ-ын Санкт Петербургийн тэнгисийн техникийн их сургуулийн Тэнгисийн флотын түүхийн тэнхимийн эрхлэгч Г.А.Гребенщикова “Энэ удаагийн хурлаар 1903-1913 оны Хаант Оросын болон тэнгисийн цэргийн флотын төлөвлөгөөн дэх Монгол Улс гэсэн илтгэлийг танилцуулна. Ингэхдээ ОХУ-ын томоохон түүхийн архивуудаас Монгол Улстай холбогдох түүхийг судалсан. Энэ хугацаанд Монголын хаад ноёд, ард түмэнтэй найрсаг харилцаа тогтоох бодлого баримталж анхаарлаа хандуулж байжээ” гэв. Олон улсын  30 гаруй эрдэмтний дэвшүүлсэн санаа нь, монгол судлалын гол эх сурвалжийг авч үзье гэвэл архивт хадгалагдаж буй баримт, цуглуулга чухал үүрэгтэй, эдгээрийг сайн судалбал монголчууд бид өнгөрсөн түүхээ үнэн зөв мэдэх үндэслэл болно гэлээ.

 

Үзсэн: 1493

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна