Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

МСНЭ Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.


Densmaa 2019-04-26 11:04

25 улсын хэвлэл мэдээллийн салбарын төлөөллөөс бүрдсэн Удирдах зөвлөлөө байгуулжээ.

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Бүс ба Зам” санаачилгад 2013 оноос хойш 150 гаруй улс нэгджээ. Тус санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэх зорилгоор “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ олон улсын байгууллагыг байгуулсан бөгөөд 82 орон нэгдээд буй юм. Тус байгууллагын нэгдсэн форум энэ сарын 23-нд Бээжин хотноо болж, 25 улсын хэвлэл мэдээллийн салбарын төлөөллөөс бүрдсэн Удирдах зөвлөлөө байгуулжээ. Мөн үеэр Удирдах зөвлөл анхдугаар хуралдаанаа хийсэн бөгөөд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг дэмжих үүднээс гурван улсын Хэвлэл мэдээллийн форумыг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах саналтай байгаагаа танилцуулсан байна.

Үзсэн: 999

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна