Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сан


Densmaa 2019-05-02 10:05

Ноён Нийлс Хегевиш “Монголын парламент бол ардчиллын ноён нуруу” хэмээн тодотгож, ирэх онд ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийг Монгол Улсад ажлын айлчлал хийлгэх гэж буйг дуулгав

     УИХ-ын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь салбарын суурин төлөөлөгч ноён Нийлс Хегевишийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс олон улсын түвшинд эрх чөлөө, шудрага ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө улам эрч хүчтэй хамтран ажиллах болно. Эдгээр зарчим дээр үндэслэн Монголын парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр зорьж байна" хэмээн дурдаад, үүнд Фридрих-Эбертийн сан хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монголын парламентын ёс зүйн дүрэмд шинэчлэл хийж буйг дуулган, УИХ дахь парламентын дэг журам, ёс зүйн хороог шинээр байгуулахыг зорьж байна гэв. Ингэснээр Монгол Улсын бүхий л төрийн албанд дэг журам, ёс зүйг чанд мөрдүүлэхэд хяналт тавьж ажилладаг бүтэц бий болно гэлээ. Ноён Нийлс Хегевиш “Монголын парламент бол ардчиллын ноён нуруу” хэмээн тодотгож, ирэх онд ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийг Монгол Улсад ажлын айлчлал хийлгэх гэж буйг дуулгав.

 

Үзсэн: 933

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна