Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Mrs world” тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо болж, шилдгүүдээ тодруулав


Densmaa 2019-05-07 12:05

Тэмцээнд Монгол Улсаас А.Дэлгэрцэцэг амжилттай оролцож 41 орны гоо эхээс шилдэг зургаан гоо ээжийн нэгээр шалгарлаа

    Дэлхийн үзэсгэлэнт эхчүүдийн дунд зохион байгуулдаг “Mrs world” тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо болж, шилдгүүдээ тодруулав. Тус тэмцээнд Монгол Улсаас “Mrs Mongolia” Улсын анхдугаар уралдааны “Алтан эрдэнэ” шагналын эзэн, БСШУСЯ-наас батламжилсан Хүүхэд хамгааллын элч А.Дэлгэрцэцэг амжилттай оролцож 41 орны гоо эхээс шилдэг зургаан гоо ээжийн нэгээр шалгарлаа. “Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор зохион байгуулсан “Mrs Mongolia World 2018 -Гоо Ээж" Улсын анхдугаар уралдааны Алтан эрдэнийн өргөмжлөлийг А.Дэлгэрцэцэг хүртсэн юм. Тус тэмцээний зорилго нь хүчирхийлэл, ялангуяа бага насны хүүхдийг хүчирхийлэх, гэр бүл салалт, үр хөндөлт, архидалт мансуурал зэрэг ёс суртахуунгүй бусармаг явдлыг эсэргүүцэж, нийгэмд үлгэр дуурайлал болох, сайн сайханд уриалах, нийгмийг соён гэгээрүүлэх юм.  Тиймээс Монголын сайхан эхчүүдийн төлөөлөл А.Дэлгэрцэцэгийг БСШУСЯ-наас өнгөрсөн оны 12 дугаар сард “Хүүхэд хамгааллын элч” хэмээн батламжилсан билээ.

 

Үзсэн: 920

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна