Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт


Densmaa 2019-05-14 04:05

Энэ үеэр орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон энэ оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд мэдээлэл хийж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Иргэдийн зүгээс орон нутагт эрэлт хэрэгцээтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх замаар залуучуудыг ажлын байраар хангах, алслагдсан бүсийн зарим сумын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх, орон нутагт барьж буй орон сууц, барилга байгууламжийн  чанарыг сайжруулахад анхаарах, малын гаралтай түүхий эд болон мах, махан бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханшийг тогтвортой болгох зэрэг  санал уламжлав.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосныг онцлоод, төрийн албаны сахилга хариуцлага, үйлчилгээний соёл, хүртээмжийг шинэ шатанд гаргахад анхаарч,  улмаар албан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэлээ.

 

Үзсэн: 892

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна