Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Нийгмийн сайн сайхны төлөө Элчин сайдын гэргий нар хамтрахаа илэрхийлэв.


Densmaa 2019-05-30 12:05

Грек, Португал, Румын, Словак зэрэг орны Элчин сайдын гэргий нартай уулзах үеэр, Эмэгтэйчүүдийн клубийн тэргүүн С.Онон, клубийнхээ нийгэмд чиглэсэн ажлыг танилцуулсан

    Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон Европын холбооны орноос манай улсад хавсран суугаа элчин сайдын гэргий нарыг хүлээн авч уулзав. Энэ үеэр, нийгмийн сайн сайхны төлөөх ажилд Элчин сайдын гэргий нар хамтрахаа илэрхийлэв.  Грек, Португал, Румын, Словак зэрэг орны Элчин сайдын гэргий нартай уулзах үеэр, Эмэгтэйчүүдийн клубийн тэргүүн С.Онон, клубийнхээ нийгэмд чиглэсэн ажлыг танилцуулсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны санаачилгаар байгуулсан Хүүхэд хөгжлийн “Багваахай” төвд зочлуулсан. Түүнчлэн хүүхэд бүрийн тусгай хэрэгцээнд нийцүүлэн сургууль, цэцэрлэгт суралцахад бэлтгэх, суралцах дэмжлэг үзүүлэх, нийгмийн амьдралд бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэхэд туслахад чиглэсэн төвийн ажилтай танилцуулав. Гадаадын зочид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө явуулж байгаа тус төвийн ажлыг  үнэлж амжилт хүсэв.

 

Үзсэн: 825

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна