Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсэв


Densmaa 2019-05-31 12:05

8 сая еврогийн хөрөнгө оруулалтаар Халх гол сумыг шинэчлэх ажил үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгөв

     ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев Монгол Улсад айлчилж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, манай улсыг сайн мэддэг ноён Гордеевыг хоёр улсын ЗГХК-ын Оросын талыг даргалж байгаад олзуурхууштай буйгаа илэрхийлэв. Энэ жил Халхын голын ялалтын 80 жилийн түүхэн ой тохиож байгааг ОХУ-тай хамтран тэмдэглэх асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад, 8 сая еврогийн хөрөнгө оруулалтаар Халх гол сумыг шинэчлэх ажил үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгөв. Мөн сум дундын бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд барилгын ажил үргэлжилж байгаа тул Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэх буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлах үеэр бүтээн байгуулалтын ажил дууссан байна гэлээ.

 

Үзсэн: 881

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна