Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Тамхины эсрэг олон улсын өдөр


Densmaa 2019-05-31 12:05

Энэ жил дэлхийн тамхигүй өдрийг “Уушгаа хайрлая” уриан дор дам тамхидалтын эсрэг тэмдэглэж байна

     Тамхины эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээр тамхины хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах үйл ажиллагааг явуулж тэмдэглэдэг. Тамхины эсрэг өдрийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 1988 онд анх тэмдэглэдэг болжээ. Энэ жил дэлхийн тамхигүй өдрийг “Уушгаа хайрлая” уриан дор дам тамхидалтын эсрэг тэмдэглэж байна. Тамхины хор уршиг жил бүр таван сая хүнийг үхэлд хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, дэлхийд өдөрт 13 мянга гаруй хүн тамхинаас үүдэлтэй өвчний улмаас хорвоог орхиж байна. Тамхинд никотин зэрэг химийн 4000 гаруй бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулагдаж байдаг. Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг байна. Мөн өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж үзсэн гэсэн тоо бий. 

Үзсэн: 1074

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна