Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Тоглолтын тасалбар зарагдаж дуусжээ


Densmaa 2019-06-12 11:06

ИБУИНХУ-ын Лондон, Манчестер, Брайтон, Гласгов, Бристол зэрэг зургаан хотод тоглолтоо хийнэ

   Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” шинэ урсгалаар уран бүтээлээ туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж буй “THE HU” хамтлаг 2019 оны 6 дугаар сарын 6-наас 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд Европын 23 хотоор хийх аялан тоглолтоо эхлүүллээ. Тэд ИБУИНХУ-ын Лондон, Манчестер, Брайтон, Гласгов, Бристол зэрэг зургаан хотод тоглолтоо хийнэ. "THE HU" хамтлагийн тоглолтыг үзэх хүсэлтэй Британи улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон британчууд олон байна. Тоглолтын тасалбар зарагдаж дуусжээ. Британид хийх аялан тоглолтын өмнө хамтлагийн бүрэлдэхүүнийг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд, Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүлжээ.

Үзсэн: 1113

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна