Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болж байна
Манай улс “Цоохор ирвэс: Улс орнууд хэрхэн хамтран хамгааллыг хэрэгжүүлэх вэ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Арменийн нийслэл Ереван хотод болж байна. Энэ үеэр манай улс “Цоохор ирвэс: Улс орнууд хэрхэн хамтран хамгааллыг хэрэгжүүлэх вэ" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр ирвэс хамгаалах олон улсын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээ, улс орнуудын туршлага, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр доктор Костьюб Шарма ирвэс хамгаалах чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилтыг танилцуулж, бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо. Мөн МУИС-ийн багш, профессор, доктор Ө.Баярсайхан цоохор ирвэсийн хамгаалал, судалгаа, мэдээллийн ач холбогдол болон энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүнгийн талаар илтгэл тавьсан юм.
Үзсэн: 919
Tweet