Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Японы Айчи мужийн Нагояа хотод үргэлжилж буй Азийн зуны спортын V пара наадам болж байна


Densmaa 2026-10-21 11:10

Жүдо бөхийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа алтан медаль хүртлээ

     Японы Айчи мужийн Нагояа хотод үргэлжилж буй Азийн зуны спортын V пара наадмын жүдо бөхийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа алтан медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд Узбекистаны тамирчныг, хагас шигшээд Хятадын бөхийг ялсан бол алтан медалийн төлөөх барилдаанд Японы жүдоч Нишимүра Ацүмиг иппоноор буулган авав. Ингэснээр “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн хоёр дахь алт, дөрөв дэх медалийг авчирлаа. Л.Туруунаагийн хувьд Азийн наадмаас гурав дахь медалиа авч байгаа нь энэ. 2014 онд Инчеоны Азийн пара наадам, 2023 онд Ханжоугийн наадмаас тус бүр хүрэл медаль авч байсан бол энэ удаа алтан медаль хүртэж байна. Ингэснээр Азийн пара наадмаас гурван медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо.

Үзсэн: 922

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна