Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Манай улс 2021 оноос 1-5-р ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулж байна
Боловсролын яамны харьяа, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ. Олон улсын байгууллагууд сургуулийн хоолны үйл ажиллагааг дэмжиж, төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь БНСУ-ын КОЙКА байгууллага “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022 оноос хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Улаанбаатарын ерөнхий боловсролын арван сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулах, Боловсролын ерөнхий газрын харьяанд “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв” байгууллаа. Сургуулиудын гал тогоонд инженерийн шугам сүлжээний засварыг иж бүрэн хийж, гал тогоог тухайн сургуульд суралцаж байгаа хүүхдийн тоотой уялдуулан хүчин чадлыг өргөтгөн, тоног төхөөрөмжөөр хангасан байна. Төслийн хүрээнд 10 сарын хугацаанд 1000 гаруй тогооч, 100 хоолзүйч, хүүхдийн хоолны үйл ажиллагаанд оролцогч төрийн албаны 200 албан хаагчид сургалт хийжээ. 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хууль батлагдаж, 2021 оноос 1-5-р ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулж байна.
Үзсэн: 909
Tweet