Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дөрвөн үеийн одонт ээжүүд


Densmaa 2019-06-14 10:06

Зээ охин З.Сувд-Эрдэнэ зургаадугаар сарын 01-ний Эх үрсийн баяраар алдарт эхийн хоёрдугаар одонгоо хүлээн авчээ

    Говьсүмбэр аймгийн харьяат Ч.Бадамгарав гуай дөрвөн хүү, таван охин төрүүлжээ. Түүний  үр удмаас охин нь болон зээ охид нийлээд дөрвөн үеийн одонт ээжүүд төрсөн байна. Манай улсад дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж Эхийн II одон, таван эх төрүүлсэн ээж Эхийн I одонгоор шагнуулдаг. Түүний долоо дахь охин Г.Дүгэрлхам дөрвөн хүүхэдтэй бол Ч.Бадамгарав гуайн хамгийн том зээ Ц.Цэрэндаш таван хүүхэдтэй, түүний долоо дахь хүүхдийн охин З.Сувд-Эрдэнэ дөрвөн хүүхэдтэй. Зээ охин З.Сувд-Эрдэнэ зургаадугаар сарын 01-ний Эх үрсийн баяраар  алдарт эхийн хоёрдугаар одонгоо хүлээн авсан юм. Ч.Бадамгарав гуай эдүгээ 80 нас хүрч байна.

Үзсэн: 921

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна