Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол цэргийн бие бүрэлдэхүүнд шагнал гардууллаа


Densmaa 2019-06-19 12:06

Энхийг сахиулах ажиллагаанд нийт зургаан эмэгтэй албан хаагч үүрэг гүйцэтгэв

     Олон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монгол цэргийн бие бүрэлдэхүүнд шагнал гардууллаа. Дээрх бие бүрэлдэхүүн нь Афганистан улсад явж буй НАТО-гийн эвслийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамт үүргээ амжилттай биелүүлээд ирсэн юм. “Дайчин алдар I-II” медалиар болон “Эх орны төлөө I-III" хүндэт тэмдэг”, “Афганистанд энхийн төлөө I” дурсгалын тэмдгээр нийт 120 цэргийн алба хаагчийг шагналаа. Энэ удаагийн ажиллагаанд цэргийн эмэгтэй алба хаагчид анх удаагаа оролцож үүрэг гүйцэтгэснээрээ онцлог юм. Шагнал гардуулах үеэр Зэвсэгт хүчний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-очир хэлэхдээ “Биднийг үүрэг гүйцэтгэх хугацаанд Афганистан улсын баруун хойд хэсэгт халдлага дайралт их гарч байсан. Энэ хугацаанд манай цэргийн баг аюулгүй байдлаа ханган, үүргээ амжилттай биелүүллээ. Энхийг сахиулах ажиллагаанд нийт зургаан эмэгтэй албан хаагч үүрэг гүйцэтгэсэн” хэмээн тодотгов.

 

Үзсэн: 1092

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна