Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллана


Densmaa 2019-06-24 11:06

Монгол Улсад айлчилж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингерийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчилж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингерийг  хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хооронд эрчимтэй хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд үүний нэг тод илрэл нь энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо болсон  “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд  нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн бага хурал болохыг онцлов. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар олон улсад энх тайван, аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага чухал үүрэгтэйг онцлоод хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер хүний наймаа, авлига, терроризм болон мөнгө угаахтай тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангахад Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллах, албан хаагчдыг чадавхжуулахад дэмжихээ илэрхийлэв.

Үзсэн: 891

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна