Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

ДЭМБ-ын төлөөлөгчид Дундговь аймагт ажиллалаа


Densmaa 2019-06-27 11:06

“Хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ”-г алслагдсан бүсэд хүргэх шаардлагатай тоног төхөөрөмж хүргэж өгөв

     Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такeши Касайн, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Дундговь аймагт ажиллалаа. Төлөөлөгчид ДЭМБ-аас Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний мобайл болон мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, урвалж оношлуур зэрэг 30 гаруй тоног төхөөрөмжийг тус аймагт хүлээлгэн өгөв. Дээрх тоног төхөөрөмжийг ашигласнаар “Хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ”-г алслагдсан, төв, орон нутгийн эмзэг бүлгийн хүн амд гэрийн эргэлттэй хосолсон явуулын хэлбэрээр хүргэж, эх, хүүхдийн эрүүл мэнд, халдварт болон халдварт бус өвчний үзлэг, эрт илрүүлгийн мобайл технологи болон хурдавчилсан оношлуур, эмнэлгийн нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмж ашиглан цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэж байна. Ингэснээр эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой ажээ.

Үзсэн: 1051

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна