Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“LEGEND” ENTERTAINMENT SHOW"


Densmaa 2019-06-27 11:06

Эртний домогт мөнхөрсөн үнэнч сэтгэл, ариун хайрын түүхийг тайзнаа өгүүлнэ

      “LEGEND ENTERTAINMENT SHOW энэ оны 7 дугаар сарын 7-12-ны өдөр болох гэж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын харилцаа, соёлын аялал жуулчлалыг холбосон Монголын энтертайнмэнт брэндийг бий болгох зорилгоор LEGEND SHOW төслийг 2018 оноос санаачлан хөгжүүлж байгаа юм. Монгол туургатны соёлын олон төрөл, үндэсний үнэт зүйл хийгээд монгол хүний эрхэмлэх зүйлсийг түгээх, соёл урлагаар дамжуулан эх орноо олон улсад сурталчлан таниулж монголчуудын үнэ цэнийг өсгөх, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгын дор болох дээрх тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын элч Н.Наранбаатар ажиллаж байна. Тоглолтод уртын дуучид, хөөмийч балетын жүжигчид, циркийн нугараачид, акробатчид гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлч оролцоно. Дайн самуунд амрагаа алдсан залуу бүсгүйн гашуудлын нулимс хэлхээ нь тасарсан сувд шиг бөмбөрөн унасан газар бэрцэцэг цэцэглэн ургасан эртний домогт мөнхөрсөн үнэнч сэтгэл, ариун хайрын түүхийг тайзнаа өгүүлэх юм.

Үзсэн: 987

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)