Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Боловсролын салбарт хөрөнгө оруулна


Densmaa 2019-06-28 12:06

Уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт шаардлагатай боловсон хүчинг Монгол Улсад чанартай бэлтгэхэд үр өгөөжөө өгнө

      Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, тус улсын Сэргээн босголтын зээлийн банкны суурин төлөөлөгч Петар Георгиев нар боловсролын салбарт хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Герман улсын 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3.500 хавтгай дөрвөлжин талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 хавтгай дөрвөлжин талбайтай, иж бүрэн тохижуулсан номын сангийн барилга барихаар төлөвлөсөн юм. Төсөл хэрэгжүүлснээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт шаардлагатай боловсон хүчинг Монгол Улсад чанартай бэлтгэхэд үр өгөөжөө өгнө гэж талууд үзэж байна.

 

Үзсэн: 954

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна