Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-д айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо


Densmaa 2019-07-29 10:07

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны долоодугаар сарын 29-нөөс 2019 оны наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцана. Ерөнхийлөгчийн айлчлалын тухай Цагаан ордны мэдэгдэлд дурьдахдаа, Монгол Улс нь Орос, Хятадтай хил залгаа оршдог стратегийн чухал байрлалтай орон болохыг онцлоод хоёр орны удирдагчид батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, хууль эрх зүй зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэнэ. Бизнесийн магнат, жудогийн аварга Х.Баттулга болон Д.Трамп нарын уулзалтын өмнөхөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Монгол Улсад айлчилсан юм. Ж.Болтон Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзахаар өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр тус улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очсон билээ. Монголын төрийн тэргүүн хамгийн сүүлд 2011 оны зургадугаар сард Цагаан ордонд зочилж байжээ” гэв.

Үзсэн: 1124

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна