Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв


Densmaa 2019-07-30 11:07

Европын зах зээлд хамтран бүтээгдэхүүн гаргах боломжтой

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп  бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэмсэг ноён Мустафа Шентоп болон Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Мөн улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хамтран ажилладаг ч худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид өргөжүүлэхэд ач холбогдол өгч, хоёр талаасаа анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм. Тэр дундаа Турк улстай арьс шир боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийллээ.

   Эрхэмсэг ноён Мустафа Шентоп Турк улс ноос, ноолуур, арьс шир боловсруулах, даавуун эдлэлийн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр туршлага хуваалцахаас гадна Европын зах зээлд хамтран бүтээгдэхүүн гаргах боломжтой тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм. Уулзалтын төгсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ажил хэрэгч, бодит ажлууд хийж тэмдэглэн өнгөрүүлэх нь чухал гээд Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлалд амжилт хүсэв.

 

Үзсэн: 987

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна